Нэгж хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологи
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 8-р анги
Хэрэгцээ, шаардлага:
· Нийгмийн шаардлага: Практикт тулгарч буй асуудлыг мэдээлэл харилцааны тенологи ашиглаж хялбар шийддэг хүнийг шаардана.
· Хувь хүний шаардлага: Өөрт хэрэгтэй тоон мэдээллийг хялбар тооцоолох чадвартай бие хүнийг шаардана
Зорилго: Цахим хүснэгттэй ажиллаж сурах.
Зорилт:
· Цахим хүснэгтийн үндсэн элементүүдийг ялгах таних
· Цахим хүснэгтэд өгөгдөл оруулах
· Цахим хүснэгтэд өгөгдлийг хэлбэршүүлэх, тооцоолол хийх технологийг эзэмшиж олон асуудлыг хялбар аргаар шийдэж сурах
· Цахим хүснэгтийн хэрэглүүртэй ажиллаж сурах
· Цахим хүснэгтэн дэх функцүүдтэй ажиллаж сурах
· Цахим хүснэгтэнд өгөгдөл мэдээлэл оруулж тооцоолж сурах
Судлах цаг: 4 цаг
Арга зүй буюу зохион байгуулах хэлбэр:
· Асуудал шийдвэрлэх
· Харилцан ярилцах
· Урамшуулах (үгээр )
Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн:
Presentation, проектор, компьютер, нэгж хичээлийн хөтөлбөр, видео хичээл
Сурагчийн хэрэглэгдэхүүн:
Дэвтэр, үзэг, сурах бичиг, компьютер
Агуулга:
№
|
Ээлжит хичээл (сэдэв)
|
Цаг
/40 мин/
|
Хичээлийн агуулга
|
1.
|
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологийн үндсэн ойлголт
|
1
|
Цахим хүснэгт, багана, мөр, нүд, нүдний хаяг, муж, мужийн хаяг, ажлын хуудас, тоон ба бичвэр өгөгдөл, энгийн томьёо оруулж хуулалт хийх, тооцооллын дүнг харах
|
2.
|
Цахим хүснэгтийн өгөгдлийн хэлбэржүүлэлт
|
1
|
Хүрээ шугам татах, нүд нэгтгэх, нүдэнд томьёо оруулж үр дүнг харах, хувьсамтгай хаягийг тогтвортой хаяг болгон өөрчлөх
|
3.
|
Цахим хүснэгтэд тооцоолол хийх технологи
|
2
|
Тоон утга оруулж тооцоолол хийх, өгүүлбэртэй бодлого бодох тэгшитгэлийг оруулах, нүдэнд тайлбар, зүүлт хийх, нүдэнд оруулсан өгөгдлийг засварлах;
Нийлбэр, хамгийн их, хамгийн бага, дундаж утга олох
|
Агуулгын залгамж холбоо:
7 дугаар анги
|
8 дугаар анги
|
9 дүгээр анги
|
· Microsoft Word программ дээр бяцхан ном хийх
· Баримтад зураг, дүрс оруулах
· Баримтад хүснэгт оруулах
· Баримтыг хэвлэх
|
· Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологийн үндсэн ойлголт
· Цахим хүснэгт ба өгөгдлийн хэлбэршүүлэлт
· Цахим хүснэгтэд тооцоолол хийх
|
· Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологийн үндсэн ойлголт
· Цахим хүснэгт ба өгөгдлийн хэлбэршүүлэлт
· Цахим хүснэгтэд тооцоолол хийх
|
Үнэлгээний рубрик:
Үнэлгээ
|
Хангалттай
|
Сайн
|
Дундаж
|
Хангалтгүй
|
Тоон өгөгдөл оруулах чадвар
|
Өгөгдлийг хялбар аргаар оруулах чадвар эзэмшсэн
|
Өгөгдлийг бүрэн оруулсан
|
Өгөгдлийг дутуу оруулсан
|
Огт оруулаагүй
|
Томьёо оруулах чадвар
|
Томьёо оруулж үүрэг ач холбогдлыг бүрэн ойлгосон
|
Томьёо оруулж үүрэг ач холбогдлыг бүрэн ойлгоогүй
|
Эхний томьёоноос бусдыг оруулж чадаагүй
|
Томьёо оруулж чадаагүй
|
Хуулалт хийх чадвар
|
Бүрэн хуулсан
|
Хуулсан боловч зарим алдаа гаргасан
|
Хуулалтыг 50-аас дээш хувийг хйисэн
|
Хуулалт хийхдээ алдаа гаргасан
|
Эцсийн дүнг гаргасан эсэх
|
Бүрэн тооцож гаргасан
|
Тооцож гаргасан
|
No comments:
Post a Comment