Ээлжит хичээлийн хөтөлбөр №1
Сэдэв: Хүснэгтэн мэдээлэл боловсруулах технологийн үндсэн ойлголт
Зорилго: Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программын онцлог,
элементүүдтэй танилцаж, өгөгдөл оруулж сурна.
Зорилт:
·
Хүснэгтэн мэдээлэл боловсруулах программын талаар ерөнхий
ойлголттой болох
·
Ажлын хуудасны обьектуудыг таних, нэрлэх, нүд будах,
шарын хөлөг үүсгэх
·
Шатрын хөлгийн тэмдэглэл хийх
Түлхүүр үг: Нүд, нүдний хаяг, муж,
мөр, багана
Судлах цаг: 40 минут
Хамрах
хүрээ: Ерөнхий
боловсролын 12 жилийн сургуулийн 8-р анги
Арга
зүй буюу зохион байгуулах хэлбэр:
·
Сурагчдын
бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төсөөлүүлэх
·
Асуудал
шийдвэрлэх
·
Мэдлэг
бүтээх
·
Бие
даан гүйцэтгэх арга
Хэрэглэгдэхүүн:
Багшийн
хэрэглэгдэхүүн:
Цөм хөтөлбөр,
стандарт, багшийн ном, Ээлжит
хичээлийн хөтөлбөр №1, компьютер, проектор, үзүүлэн
( прэсэнтэйшин слайд 1.1-1.10)
Сурагчийн
хэрэглэгдэхүүн:
Дэвтэр, үзэг, сурах бичиг, компьютер
Агуулга:
№
|
Хичээлийн элемент/ Хугацаа
|
Багшийн үйл ажиллагаа
|
Сурагчийн үйл ажиллагаа
|
Багшийн санал
Анхаарах зүйл
|
|
1
|
Ангийн зохион байгуулалт
/3 минут/
|
Хичээлийн бэлтгэх хангах Сурагчидтай мэндлэх
Сурагчдаар хичээлийн дэг гаргуулах
|
Хичээлийн бэлтгэл хангах, багштай мэндлэх
Сурагчид өөрсдөө дэгээ гаргах
|
||
2
|
Асуудал дэвшүүлэх
/2минут/
|
Багш дэвшүүлсэн асуудлаа ppt-ээр үзүүлнэ
|
Ангийн нэг сурагч босч ангийнхандаа уншиж өгнө
|
||
3
|
Сэдэлжүүлэх
/
4минут/
|
Улаан буудайн үрийг хэрхэн тооцоолох вэ?
Хялбар аргаар шийдэх боломж бидэнд байгаа юу?
Хүснэгтэн мэдээлэл боловсруулдаг ямар ямар программ
байдаг вэ?
Хичээлийн сэдэв танилцуулна
|
Багшийн асуултанд хариулна.
-
1+12+2+4+8… бодно гэж хариулж болно
-
Тооны машин, excel
Хичээлийн
сэдвээ дэвтэртээ тэмдэглэж авна.
|
||
4
|
Шинэ мэдлэг
/
8 минут/
|
Багш ppt-ээр онолын
мэдлэгийг өгнө
|
Сурагчид багшийн асуултанд хариулж хэрэгтэй зүйлээ
дэвтэртээ тэмдэглэж авна.
|
Багш сурагчид онолын мэдлэгийг бэлэн өгөхгүй сурагчдаас
эхлээд асууна. Энэ сум юуг зааж байна вэ?
|
|
5
|
Бататгах дасгал
/
15 минут/
|
Багш сүлжээнд
цахим ажлын хуудас хийсэн байна.
Сурагчдын асуусан асуултанд хариулна.
|
Сурагчид сүлжээ рүү орж цахим ажлын хуудсыг өөрийн
хавтасанд хуулж аваад зааврын дагуу ажиллана.
|
||
6
|
Үнэлгээ / 2минут /
|
Сурагчидын ажлын хуудасны даалгаврын гүйцэтгэлээр
үнэлнэ.
Сурагчид асуух зүйлээ асууна.
|
|||
7
|
Дүгнэлт
/ 4 минут/
|
Цахим хүснэгтийн элементийг нэрлээрэй. Нүд
ний хаяг гэж юу вэ? Англи цагаан толгойн үсэг болон
тоогоор юуг дугаарладаг вэ?
|
|||
8
|
Гэрийн даалгавар
/
2минут/
|
Сурах бичгийн 58, дасгал 4 хийж ирэх даалгавар өгнө.
|
Даалгавраа тэмдэглэж авна
|
Та энэхүү ээлжит хичээлийн хөтөлбөрийг татаж авахыг хүсвэл дараах линкээр орно уу
No comments:
Post a Comment