Tuesday, November 8, 2016

Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье


Байгалиас заяасан үлэмж их авъяастай хүнийг боловсролтой гэдэггүй. Харин мэдэж байгаа бүхнээ ухаалаг, зөв, байж болох хамгийн их ашиг тустайгаар бүтээж байгаа, өөрийнх нь мэдлэг юу дутуу байгааг харж чаддаг хүнийг боловсролтой хүн гэнэ. (Иохим Рахэл)



Хүч чадал нь хожих эсвэл хожигдохоос шалтгаалдаггүй. Харин чиний тэмцэл, зүтгэл чинь хүч чадлыг чинь хөгжүүлэх болно.Хэрэв чи хатуу, хүнд замаар явахаас татгалзалгүй, эс бууж өгвөөс энэ л жинхэнэ хүч чадал юм. 
Arnold Schwarzenegger )


Ухаантай хүн ямагт өөр рүү нь довтолж буй хүмүүсийн талд зогсдог. Учир нь тэдний үг ярианаас өөрийнхөө сул талуудыг олж харах нь түүнд илүү чухал байдаг юм.  

Ральф Эмерсон

Үнэнийг мэдээд ухаарахгүй бол ухаан байгаад яахав.
Ухаан байгаад худалд итгэвэл үнэн байгаад ч нэмэр үгүй
Үнэнийг мэдээд ухаарч чадсан ч зүрхэнд чинь хайр үгүй бол
Хүн байх хэрэг үгүй                             Чингис хаан

  1. Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана.
  2. Аливаад алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
  3. Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлд эзэн болох гэсэн зарчмыг мөрд.
  4. Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
  5. Жижиг маргаанаас болж том нөхөрлөлөө бүү алд.
  6. Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
  7. Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
  8. Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
  9. Чимээгүй байна гэдэг заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
  10. Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж эргэж бодох цагт дахин амьдарсан мэт сэтгэл хангана.
  11. Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
  12. Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
  13. Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
  14. Газар дэлхийтэйгээ эелдэг зөөлөн харьц.
  15. Жилд нэг удаа урьд очиж үзээгүй газарт оч.
  16. Хамгийн сайн харьцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
  17. Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг дүгнэ
Далай лам